Tuesday, December 31, 2013

Жинлэлтийн бодлого


1. 1г, 3г , 9г, 13г, 17г, 19г- ийн жинтэй туухайнуудыг жинлүүрийн хоёр тавган дээр тэнцэж байхаар гурав,гурваар нь тавь.
2.  1г,2г, . . . ,8г жинтэй туухайнууд байв. Жингээрээ тэнцүү байхаар гурван хэсэгт хуваа.
3.    Тавган жинлүүр дээр 300г-ийн туухай ашиглан 4кг 600г гурилаас 2кг гурилыг 2 удаагийн жинлэлтээр яаж авах вэ? 
4.  Гадаад байдлаараа ялгагдахгүй гурван зоосны нэг нь жинхэнэ зоосноос хөнгөн хуурамч зоос байв. Туухайгүй тавган жинлүүрийн тусламжтайгаар ганц удаа жинлэж хуурамч зоосыг олж болох уу?
5. Гадаад байдлаараа ялгагдахгүй гурван зоосны нэг нь жинхэнэ зоосноос  жингээрээ ялгаатай  хуурамч зоос байв. Туухайгүй тавган жинлүүрийн тусламжтайгаар хамгийн цөөн хэдэн жинлэлтээр хуурамч зоосыг олж болох вэ?
6. 27 зоосны дотор нэг нь бусдаасаа арай хөнгөн нэг ширхэг хуурамч зоос байв. Тавган жинлүүр дээр туухай хэрэглэлгүйгээр хамгийн цөөндөө хэдэн удаа жинлэж хуурамч зоосыг илрүүлэх вэ?
7.  Гадаад байдлаараа ялгагдахгүй 5 деталийн дөрөв нь жингээрээ ижил стандартын , нэг нь бусдаасаа жингээрээ ялгаатай гологдол деталь байв. Туухайгүй тавган жинлүүрээр гологдол деталийг олох хамгийн цөөн
жинлэлтийн тоог ол. 
8.   Дөрвөн зоосны нэг нь гадаад байдлаараа мэдэгдэхгүй боловч бусдаасаа ялимгүй ялгаатай жинтэй хуурамч зоос байв. Хамгийн цөөндөө хэдэн удаа жинлэж хуурамч зоосыг илрүүлэхээс гадна түүний хүнд хөнгөнийг тогтоож болох вэ?
9.  Гадаад байдлаараа адилхан 6 зоос байв. Түүний 4 нь жингээрээ ижил жинхэнэ зоос , 2 нь хөнгөн бөгөөд жингээрээ ижил байв. Туухайгүй тавган жинлүүрийн тусламжтайгаар хамгийн цөөн жинлэлт хийж хоёр хуурамч зоосыг яаж олох вэ?
10. Эд шалгагч 90 стандарт деталийг 9 хайрцагт нэг хайрцагт 10 гологдол деталь хийжээ. Гэвч тэр ямар хайрцагт гологдол деталь хийснээ мартсан байжээ. Тэр стандарт деталь 100г , гологдол нь 101г байсныг сайн мэдэж байв. Туухайтай жинлүүрээр ганц удаа жинлээд гологдол деталиудыг яаж олох вэ?
11. Янз бүрийн жинтэй дөрвөн бөмбөг байв. Хөшүүргэн жигнүүрээр хамгийн хүнд хамгийн хөнгөн бөмбөгийг олох хамгийн цөөн жинлэлтийн тоог ол.
12. 10 зоосны 9 нь ижил жинтэй жинхэнэ зоос ,нэг нь хөнгөн хуурамч зоос байв. Туухайгүй тавган жинлүүрээр хуурамч зоосыг хамгийн цөөн хэдэн жинлэлтээр олох вэ?
13. а/ 27 , в/ 28 бөгжүүдийн дотор бусдаасаа хөнгөн нэг хуурамч бөгж , үлдсэн нь ижил жинтэй жинхэнэ бөгж байжээ. Туухайгүй тавган жинлүүрийн тусламжтайгаар хамгийн цөөн хэдэн жинлэлтээр хуурамч бөгжийг олж болох вэ?

No comments:

Post a Comment