Tuesday, December 31, 2013

Элсэлтийн шалгалтанд бэлтгэгчидэд

Элсэлтийн шалгалтанд бэлтгэж буй сурагчиддаа зориулж дээрх 2 номыг оруулж байна. Энэхүү ном нь сэдэв бүрийн 10 хувилбар, хөнгөн бодлогоос хүнд бодлого хүртэл оруулж өгсөнөөрөө онцлогтой ном юм. 
                                    Татах: Часть I              Татах: Часть II

Хэрэв таны татсан ном танигдахгүй байвал stduviewer программыг суулгаарай. 

Жинлэлтийн бодлого


1. 1г, 3г , 9г, 13г, 17г, 19г- ийн жинтэй туухайнуудыг жинлүүрийн хоёр тавган дээр тэнцэж байхаар гурав,гурваар нь тавь.
2.  1г,2г, . . . ,8г жинтэй туухайнууд байв. Жингээрээ тэнцүү байхаар гурван хэсэгт хуваа.
3.    Тавган жинлүүр дээр 300г-ийн туухай ашиглан 4кг 600г гурилаас 2кг гурилыг 2 удаагийн жинлэлтээр яаж авах вэ? 

GeoGebra

ГеоГебра бол сургуулийн геометр,алгебр, анализ нэгтгэсэн математикийн динамик програм юм.
Та цэг, вектор,хэрчим, шулуун, олон өнцөгт, конус огтлол мөн функцийн байгуулалт хийж болох бөгөөд дараа нь динамикаар өөрчилж болно.Нөгөө талаас тэгшитгэл, координатуудыг шууд бичиж оруулж болно.Иймд ГеоГебра дээр цэг, шулуун, вектор, тоон хувьсагчтай ажилладаг.
Мөн функцийн уламжлал, интеграл олох боломжтой.

Сургалтын хэрэглэгдэхүүн бэлдэх Tarsia програм

 
Математик, бага ангийн багш оюутнуудад зориулсан хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх
 програм орууллаа.

Дүрсийн хуваалтын бодлогууд

Бага боловсролын математикийн үндсэн 4 айн нэг нь Магадлал статистикийн ай юм. Энэ айн боломж, түүний тоо мэдлэгийн хүрээнд дүрсээр хээлэх, зүй тогтлыг олж хээг үргэлжлүүлэх чадвар төлөвшүүлэхээр бага боловсролын математикийн стандартад томъёологджээ. Сургалтын практикаас харахад багш нар зөвхөн сурах бичиг дээр байгаа зүйлийг зааж, бодлогуудыг бодуулж байна. Бодлогоо баяжуулж, гүнзгийрүүлж уг ухагдахууныг мэдлэг, чадвар болгохын төлөө ажиллаж байгаа багш тун цөөн байна. Иймээс бага ангийн багш нарын математикийн хичээлийн нэмэлт материалд тус нэмэр болох зорилгоор хуваалтын бодлогын тухай энэ өгүүлэлд авч үзлээ.