Wednesday, September 18, 2013

Мэдээлэлзүй-Математикийн 1аб ангийн "Шугаман алгебр" хичээлийн бие даалт


Батлав:Тэнхимийн эрхлэгч......................................../А. Батхишиг/
1.      “Шугаман алгебр”  хичээлийн бие даасан ажлын зорилго:   
     Хичээлээр судалсан онолын мэдлэгээ ухамсарлан ойлгож бодлого бодох чадвартай болох 
      Амьдралын хэрэгцээний тооцоог оновчтой хялбар хийж сурах
2.      Бие даасан ажлын  график:
Хийх ажлын чиглэл
Хугацаа 
 / 7 хоногоор/
Ашиглах материал
Тодорхой сэдвүүдээр бодлого бодох
Улирлын турш
1        Д.Нэргүй,Д.Цэрэндулам.  Шугаман алгебр аналитик геометр-1, УБ. 2009.
2        Базылев В.Т, Дуничев К.И, Иваницкая В.П.  Геометрия, ч. I. М., Просвешение, 1974.
3        Атанасян.Л.С, Базылев. В.Т.  Геометрия, ч. I. М.,  Просвешение, 1986.
4        Дээд матмематик-1
5        Ц.Лхамсүрэн. Дээд математикийн язгуур үндэс
6        Ц. Далайжамц. ШААГ, УБ. 1999.
7        Б.Болормаа. Дээд математикийн бодлого дасгалын хураамж, УБ. 2005.
8        Ц.Лхамсүрэн.  Дээд математикийн дасгал бодлого, УБ. 2001.
1.      Бодлогод ашиглах тодорхойлолт,теором, чанаруудыг судлах, жишээ, үлгэрчилсэн бодлогуудыг ухамсарлан ойлгох
V- XII
2.      Оюутан бүр сэдэв бүрээс 10 бодлогыг бие дааж бодно
3.      Бодсон бодлогыг чацуутан үзэж шалгах
XIII
4.      Оюутан бүр бодсон бодлогоо багшдаа тайлбарлан шалгуулах
XIV-XV
3.      Бие даан хийх ажлын аргачлал:
ü  Тодорхойлогч: Ц. Далайжамц, “ШААГ” ху12 №1-105, Б.Болормаа, “Дээд математикийн бодлого дасгалын хураамж” ху43 №1-30, №1-26, №1-9, Ц.Лхамсүрэн, “Дээд математикийн дасгал бодлого” ху 24 №151-178, 187-192
ü  Матриц: Ц. Далайжамц, “ШААГ” ху16 №106-199, Б.Болормаа, “Дээд математикийн бодлого дасгалын хураамж” ху61 №1-4, ху64 №1-15, ху65 №1-14, ху 66 №1-6, Ц.Лхамсүрэн, “Дээд математикийн дасгал бодлого” ху 24 №151-178, 187-192
ü  ШТС: Ц. Далайжамц, “ШААГ” ху20 №200-234, Б.Болормаа, “Дээд математикийн бодлого дасгалын хураамж” ху61 №1-30, №1-26, №1-9, Ц.Лхамсүрэн, “Дээд математикийн дасгал бодлого” ху 26 №179-186,193,194,195 ху30 №230-246
Эдгээр сэдвүүдийг бүгдийг хамарсан 30 бодлогыг бодно.
4.      Бие даасан ажлыг үнэлэх журам:
Ø  Багш бие даалтын ажлыг графикийн дагуу хугацаанд нь үзэж тухай бүрд нь зөвлөгөө өгч байна. Бие даалтыг 0- 80 оноогоор дүгнэнэ. Энэ оноо нь A үнэлгээ болно.
Ø  Бие даалтын ажлын 30 бодлогыг бүгдийг бодсон эсэх,хялбар дөхөм арга ашиглаж бодож чадаж байгаа эсэх, тайлбарлах  чадвараар нь үнэлнэ.Мөн чацуутны үнэлгээг оролцуулна.
Ø  Бие даасан ажлыг хугацаанд нь хүндэтгэх шалтгаангүйгээр тооцуулаагүй тохиолдолд F үнэлгээ өгнө.                                                                                                                           
Ø  Хүндэтгэн үзэх шалтгаантай болон F үнэлгээ авсан суралцагч тухайн заасан хугацаанаас хойш 7 хоногийн дотор өгнө.
     Чацуутны үнэлгээ
Оюутан бүр ангийн нэг оюутны бодсон бодлогод дүн шинжилгээ хийнэ.Үүнд:       
·         Бодох ёстой бодлогоос хэдийг бодсон
·         Хялбар дөхөм аргаар бодож байгаа эсэх
·         Зөв, буруу бодсон эсэх зэргийг үнэлнэ.Үнэлгээг 0-20 оноогоор зөв шударга дүгнэнэ.Энэ оноо нь B үнэлгээ болно.
Ерөнхий дүнг Ро= A+B  томьёогоор бодно.


No comments:

Post a Comment