Wednesday, September 18, 2013

Математикийн багшийн 3а ангийн " Математик статистик" хичээлийн бие даалт

Батлав:Тэнхимийн эрхлэгч ................................. / А.Батхишиг /
Математик статистик хичээлийн 3-р курсийн 1-р хагаст гүйцэтгэх
оюутны бие даасан ажлын чиглэл
1.      “Математик статистик”  хичээлийн бие даасан ажлын зорилго:  
*      Хичээлээр судалсан онолын мэдлэгээ ухамсарлан ойлгож түүвэр судалгаа хийж түүнийгээ үнэлнэ,  таамаглал шалгах.
*       МХТ-ийг ашиглан Presentation бэлтгэн практикт хэрэглэж сурах.
2.      Бие даасан ажлын  график:
Хийх ажлын чиглэл
Хугацаа 
 / 7 хоногоор/
Ашиглах материал
1.      Түүвэр судалгаа хийх эх олонлогоо сонгох
II-III
Power point програм,
Програм хангамж,
 MS-Office 2007,
Сурах бичиг: Багш нарын МХТ-ийн боловсролд-2 /гарын авлага, БСШУЯ/
-                      Гмурман В.Е. Теория вероятностей и математическая статистика, 1972 М
-      Боровков А.А. Теория вероятностей, 1982 М
- Гнеденко Б.В. Курстеория вероятностей ,1965 М
- Д.Бямбажав. Магадлалын онол математик статистик ,1999 УБ
- Ц.Батхүү. Комбинаторикийн бодлогууд. 2008. УБ
- Р.Энхбат, Я.Базарсад. Магадлалын онол математик статистик 1995 УБ
- Д.Шагдар, Б.Чимэд-Очир, Б.Алтансувд.  Магадлалын онол, математик статистикийн суурь мэдлэг 2007 УБ
- Ч.Зоригт. Магадлалын онол 2009 УБ
2.      Түүвэр судалгаагаа авах
IV- VI
3.      Зөвлөгөө өгөх
Улирлын турш
4.      Түүврийн тархалтын хуулийг олж характеристикуудыг бодон, параметрийн тухай таамаглал шалгах, шинжүүрийн статистик байгуулах
VI-VII

5.      Presentation болгон бэлтгэх
IX-XI
6.      Эргэцүүлэмж бичих
XII
7.      Presentationболон эргэцүүлэмжийг чацуутан үзэж шалгах
 XIII
8.      Presentation”-ийг  багш  үзэж шалгах
XIV-XV
Presentation”-д тавигдах шаардлага:
*      Presentation”-гArial фондоор, үсгийн хэмжээ 24-32.
*      1 слайданд багтах текст 8-9 мөр байх.
*      Слайдын суурь өнгө, текстийн өнгө сурагчдын нүдийг ядраахгүйгээр сонгосон байх
*      Слайдын өнгөний зохицол нийцтэй байх./ 3-аас илүү өнгө холихгүй байх/
*      Нэг слайданд нэг л утгат хэсэг байх.
*      Дизайн, өнгө үзэмж сайтай байх.
*      Зураг, дүрслэлийг агуулгад тохируулж, оновчтой сонгосон байх.
*      Слайдын дээд, доод хэсэгт сурагчдын анхаарлыг сарниулах байнгын хөдөлгөөнт зураг оруулахгүй байх.
*      Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх.
3.      Бие даасан ажлыг үнэлэх журам:
Оюутны өөрийн үнэлгээ:
Оюутан бүр бие даалтын ажил гүйцэтгэх явцад өөрт гарсан ахиц дэвшил, ололттой тал, засан сайжруулах шаардлагатай зүйл, авсан сургамжаа эргэцүүлэмж хэлбэрээр дүгнэн бичиж өөрийгөө үнэлнэ. Өөрийн үнэлгээ болон бусад оюутны шүүмжийг бие даалтын ажилд хавсаргана.
Эргэцүүлэмжид дараах зүйлийг тусгавал зохистой:
-          Бие даалтын ажлыг хийхдээ ямар алхам дарааллаар ажилласан.
-          Бие даалтын ажил гүйцэтгээд юу сурч мэдсэн, юу хийж чаддаг болсон, чадвар дадал тань өмнөхөөсөө хэр ахисан?
-           Аль хэсэгт хамгийн их анхаарсан, түүний учир нь?
-          Хийсэн ажлын дотроос хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь алийг гэж үзэж байна, түүний учир?
-          Аль хэсгийг хангалттай сайн хийсэн, түүний учир?
-          Аль хэсгийг хийхэд хамгийн хэцүү байсан, түүнийг яаж шийдсэн, яаж ажилласан?
-           Аль хэсэг нь сэтгэлд хүрээгүй юмуу хангалтгүй болсон, түүний шалтгаан?
-          Багшийн зөвлөгөө болон чацуутны үнэлгээ, санал, шүүмжийг уг ажилд хэрхэн тусгаж ажилласан?
-          Бие даалтын ажлыг цаашид засаж сайжруулахын тулд юу хийвэл зохих?
-          Эцэст нь уг ажлыг ямар болсон гэж үнэлж байна? ( A, B, C, D, F)
Чацуутны үнэлгээ:
Бие даалтын ажлыг багшид хураалгахаас өмнө чацуутан буюу мэргэжил нэгт оюутнуудад
(2-оос доошгүй) уншуулж, шүүмж авсан байна.
Уншсан оюутан ажлын ололт, дутагдалтай талыг үнэлж, санал шүүмж бичиж өгөхдөөдараахзүйлийгтусгавалзохино.
-          Бие даалтын ажлыг уншихад ойлгомжтой байсан уу?
-          Уг ажлын ололттой давуу тал нь юугаар илэрч байна вэ?
-          Уг ажлын дутагдалтай тал нь юугаар илэрч байна вэ?
-          Бүтээлч, үр дүнтэй хөдөлмөрлөсөн, эсэх нь юугаар илэрч байна вэ?
-          Ажлын бүтэц, хэлбэршил (эмхцэгц, уялдаа холбоо) нь аль хир болов?
-          Бие даалтын ажлын боловсруулалт, гүйцэтгэлийн чанар нь ямар түвшинд   байна гэж үзэж байна вэ?
-          Уг ажлыг сайжруулахын тулд юу анхаарвал зохих вэ?
-          Эргэцүүлэмжээ бүтээлч байдлаар хийсэн эсэх нь юугаар илэрч байна вэ?
Багшийн үнэлгээ:
Уг ажлын зорилго, зорилт биелсэн эсэх, хичээлээр эзэмшсэн онол, арга зүйн мэдлэгээ ашигласан байдал, мэдлэг, чадвар, дадлын ахиц дэвшил, холбогдох ном, материалыг уншиж судалсан эсэх, ажлынзаавар, шалгуурүзүүлэлтийндагууажилласан эсэх, чацуутны бүлгээс өгч буй үнэлгээ, шүүмжийг ажилдаа тусгаж хэрэгжүүлсэн байдал, өөрийн үнэлгээний бүтээлч шинж зэргийг харгалзан үнэлнэ. Мөн хөндлөнгийн үнэлгээ өгсөн оюутанд үнэлгээг хэр зэрэг бодитой хийсэн байдлыг нь үнэлгээний оноонд нь оруулж тооцож болно.
-          Багш бие даалтын ажлыг графикийн дагуу хугацаанд нь үзэж тухай бүрд нь зөвлөгөө өгч байна. Бие даалтыг 0-100  оноогоор дүгнэнэ.
-          Бие даасан ажлыг хугацаанд нь хүндэтгэх шалтгаангүйгээр тооцуулаагүй тохиолдолд F үнэлгээ өгнө.                                                                                                                              
-          Хүндэтгэн үзэх шалтгаантай болон F үнэлгээ авсан суралцагч тухайн заасан хугацаанаас хойш 14 хоногийн дотор өгнө.


No comments:

Post a Comment