Wednesday, September 18, 2013

Математик-Мэдээлэл зүйн 4аб ангийн "Математик, статистик" хичээлийн бие даалт


Батлав: Тэнхимийн эрхлэгч.........................................../А.Батхишиг/
1.      “Магадлал статистик” хичээлийн бие даасан ажлын зорилго:
-          Хичээлээр судалсан онолын материалыг ухааран ойлгож , практикт хэрэглэх
-          Амьдралын хэрэгцээний тооцоог оновчтой хялбар хийж сурах
2.      Бие даасан ажлын график
Хийх ажлын чиглэл
хугацаа
Тодорхой сэдвүүдээс сонгож гарын авлага бэлдэх
Улирлын турш
Сэдэв сонгох
VII долоо хоногт
Тухайн сэдвийн онол судлах
VIII-IX  долоо хоногт
Тухайн сэдвийн холбогдох бодлогууд бодох
X-XI долоо хоногт
Бие дааж бодох бодлого сонгох
XII-XIII долоо хоногт
Гарын авлага болгон бэлдэх
XIV-XV долоо хоногт
Гарын авлагыг чацуутанд  үзүүлж шалгуулах
XVI-XVII долоо хоногт
Гарын авлагыг багш  үзэж шалгах
XVII-XVIII долоо хоногт

3.      Бие даасан ажлын аргачлал
Бие даан гүйцэтгэх ажлын агуулга
Багш ангийн оюутнуудыг баг болгон хуваана. Баг бүр
ü  Комбинаторик
ü  Санамсаргүй үзэгдэл түүн дээр хийгдэх үйлдлүүд
ü   Магадлалын сонгомол тодорхойлолт
ü  Геометр магадлал
ü  Нөхцөлт магадлал
ü  Бүтэн магадлал, Байесын томъёо
Гарын авлага нь
·         Онолын хэсэг
·       Жишээ, үлгэрчилсэн бодлогууд
·         Бие дааж бодох бодлогууд
·         Хариу ба заавар
·         Гарчиг
·          Ашигласан ном , сурах бичиг, вэб сайтуудын жагсаалт гэсэн хэсгүүдээс бүтнэ.
Онолын хэсэгт тухайн сэдвийн холбогдох тодорхойлолт , теореом , чанаруудыг оруулна.
 Бодлогын хэсэгт тухайн онолын хэрэглээ болсон бодлогуудыг бодолттой нь тайлбарлаж оруулна.
Мөн оюутан суралцагсдын бие дааж бодох бодлогыг сонгож оруулна.
Хариу ба зааварт бие дааж бодох бодлого бүрийн хариу эсвэл бодох зааврыг дугаарлан зааж өгнө.
Гарын авлагад тавигдах шаардлага:
*      Гарын авлага нь 25-30 хуудастай байх
*      Гарын авлаганы цаасны хэмжээ А4 байх
*      Гарын авлагыг Times New Roman фондоор 12 pt –шрифтээр бичнэ. Мөр хоорондын зай 1,5
*      Цаасны хуудасны захын хэмжээ дээрээс-2, баруунаас-1.5 , зүүнээс- 3, дороос- 2 байна.
*      Гарын авлага зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх.
4.      Бие даасан ажлыг үнэлэх журам
Багш бие даалтын ажлыг графикийн дагуу хугацаанд нь үзэж тухай бүрд нь зөвлөгөө өгч байна. Бие даалтын ажлыг
Ø  Графикийн дагуу хугацаандаа хийсэн эсэх /10 оноо/
Ø  Бодсон болон бие дааж бодох бодлогын сонголт , чанар /35 оноо/ (Багийн гишүүн бүрээр бодсон болон бие дааж бодох бодлогуудыг хамгаалуулна. Мөн идэвх оролцоог нь харгалзан үзнэ. )
Ø  Гарын авлагын загвар , дизайн /5 оноо/
Ø  Гарын авлагын бүтэц ,  тавигдах шаардлагуудыг хангасан эсэх /10 оноо/ гэсэн шалгууруудаар0-60  хүртэлх оноогоор дүгнэнэ.  Энэ оноо нь А үнэлгээ болно.
Оюутны өөрийн үнэлгээ
Оюутан өөрийн хийсэн гарын авлагыг үнэлнэ. Үнэлэхдээ гарын авлага хийх явцдаа
·         Онолын болон практик ямар чадвар эзэмшсэн
·         Тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн
·         Шийдвэрлэж чадаагүй ямар асуудал байсан
·         Гарын авлага бусдад хэрэгтэй , тустай болж чадсан эсэх
·         Цаашид багш нарт болон оюутан залууст хүргэх санал , зөвлөгөө  зэргийг тусгасан тайлан бичиж өөрийн үнэлгээг  0-20  хүртэлх оноогоор дүгнэнэ. Энэ оноо нь В үнэлгээ болно.
Чацуутны үнэлгээ
Оюутан бүр ангийн нэг оюутны гарын авлагад  дүн шинжилгээ хийнэ. Дүн шинжилгээ хийхдээ
·         Тус гарын авлагын  боловсруулалт
·         Бодлогын сонголт , зөв бодсон эсэх
·         Гарын авлагын үр өгөөж зэргийг үнэлнэ. Үнэлгээг 0-20 хүртэлх оноогоор зөв шударга дүгнэнэ. Энэ оноо нь С үнэлгээ болно.
Ерөнхий дүнг Ро= A+B+C  томьёогоор бодно.


No comments:

Post a Comment