Monday, September 22, 2014

Мат 4а ангийн "Ахлах ангийн математик дидактик" хичээлийн бие даасан ажлын удирдамж


Батлав:Тэнхимийн эрхлэгч ................................. / А.Батхишиг /
Математикийн багшийн 4а ангид орох
 “Ахлах ангийн математик дидактик” хичээлийн
бие даасан ажлын удирдамж
1.Бие даасан ажлын зорилго:
ü  Хичээлээр судалсан онолын мэдлэгээ ухамсарлан ойлгож бодлого бодох чадвартай болох
ü  Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулж сурах.
ü  Амьдралын хэрэгцээний тооцоог оновчтой хялбар хийж сурах
2.Бие даасан ажлын агуулга ба график:
Бие даалтаар
хийх ажил
Оюутны эзэмших чадвар
Үнэлэх хэлбэр
Зөвлөгөө өгөх хугацаа

Бие даалтыг авах хугацаа
Нэгдүгээр бие даалт
Тригонометр сэдвийн бодлогуудыг бодох.
Тригонометрийн томъёо, тодорхойлолтоо ашиглан бодлогыг хялбар дөт аргаар бодож сурна.
Бодсон бодлогуудыг үзэж шалгах ба оюутан бүрээс 2-3 бодлого бодуулж дүгнэнэ.


II-IV долоо хоног


V долоо хоног
Хоёрдугаар бие даалт
Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах
- Ээлжит хичээлийн сэдэвтэй уялдуулан хичээлийн хэлбэр, заах аргаа зөв сонгох
-Сургалтын хэрэглэгдэхүүнийг шаардлага хангахуйц бэлтгэх
Бэлтгэсэн хөтөлбөрөөр хичээл заалган  үе чацуутнаар зөвлөгөө өгүүлж үнэлнэ
VI-VII долоо хоног
VIII долоо хоног
Гуравдугаар бие даалт
Хязгаар, уламжлал, итеграл сэдвийн хүрээнд  ахлах ангийн сургалтад ашиглах бодлогын эмхтгэл бэлтгэнэ
Ахлах ангийн  сургалтад ашиглах бодлогын эмхтгэл бэлтгэн тэдгээрийг өөрөө бүрэн эзэмшин бодлогуудыг  бодох чадвартай  болох
Оюутны бэлтгэсэн  эмхтгэлийг үзэж дүгнэнэ
X-XII
долоо хоног
XV долоо хоног

3.Дүгнэх журам:
1 -р бие даасан ажлыг үнэлэх журам:
Ø  Багш бие даалтын ажлыг графикийн дагуу хугацаанд нь үзэж тухай бүрд нь зөвлөгөө өгч байна.
Ø  Бие даалтын ажлын  бодлогуудыг бүгдийг бодсон эсэх, хялбар дөхөм арга ашиглаж бодож чадаж байгаа эсэх, тайлбарлах  чадвараар нь үнэлнэ.
Ø  Бие даасан ажлыг хугацаанд нь хүндэтгэх шалтгаангүйгээр тооцуулаагүй тохиолдолд F үнэлгээ өгнө.                                                                                                                          
Ø  Хүндэтгэн үзэх шалтгаантай болон F үнэлгээ авсан суралцагч тухайн заасан хугацаанаас хойш 7 хоногийн дотор өгнө.
Оюутны овог нэр
Нийт бодсон бодлого (50 оноо)
Уг бодлогод хэрэглэгдсэн онолын мэдлэгүүдийг ухамсарлаж ойлгосон бол
(15 оноо)
Математик тэмдэглэгээ бичиглэлийг зөв хийж буй байдал
(15 оноо)
Графикийн дагуу хугацаандаа хийсэн эсэх /10 оноо/

Тайлбарлан ярих чадвар
(10  оноо)
Нийт оноо
(100 оноо)








    






2-р бие даасан ажлыг үнэлэх журам:
Хичээл заалтыг үнэлэхдээ
Хичээлийн зорилгыг зөв тодорхойлж сурагчиддаа ойлгуулж чадсан эсэх
Хичээл дээр шийдвэрлэж байгаа асуудлын агуулга сурагчдын танин мэдэхүйн чадвар хөгжлийн төвшинд тохирсон эсэх
Асуудлыг шийдвэрлэж байгаа арга зүй нь сурагчдын сурч танин мэдэх сэдэл тэмүүлэл, бие даасан бүтээлч үйл ажиллагааг бий болгож чадсан эсэх
Сургалтын хэрэглэгдэхүүн материалыг бэлтгэж, оновчтой сонгож ашигласан байдал
Хичээлийн явцад  сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, стандарт бус үнэлгээг хэрэглэж буй байдал
Цагийн нягтрал
Нийт оноо
15 оноо
15 оноо
30 оноо
20 оноо
10 оноо
10 оноо
100 оноо

3-р бие даасан ажлыг үнэлэх журам:
Ø  Графикийн дагуу хугацаандаа хийсэн эсэх  /10 хүртэлх оноо/
Ø  Бодсон  бодлогуудын  тайлбарлалт, зөв бодсон эсэх,  янз бүрийн аргаар бодсон байдал, бодлогын сонголт   / 80 хүртэлх оноо/
Ø  Бодлогын эмхтгэлийн  загвар , дизайн /10 хүртэлх оноо/
Эмхтгэлд дараах агуулгын бодлогуудыг бодно.  Үүнд:
1.        Арифметик ба геометр прогресс  -  15 бодлого
2.       Тоон дарааллын хязгаар – 10 бодлого
3.        Функцийн хязгаар – 10 бодлого
4.       Уламжлал, уламжлал түүний хэрэглээ – 15 бодлого
5.        Тодорхойгүй интеграл – 10 бодлого
6.       Тодорхой интеграл – 10 бодлого
7.        Тодорхой интегралын хэрэглээ – 10 бодлого
Ашиглах ном сурах бичиг.
1         Дунд сургуулийн 10-12-р ангийн математикийн сурах бичиг
2          Математикийн боловсролын стандарт. УБ. 2004
3         Математикийн боловсролын стандартын зөвлөмж. УБ. 2003
4         Т.Ганбаатар нар: “Математикийн хялбар мэдлэг бүтээлгэх арга зүй”. УБ. 2007
5         Т.Ганбаатар нар: “Сурах үйлийн баримжаагаар суралцахуйг дэмжих арга зүй”. УБ. 2008
6         Т.Ганбаатар нар: “Хүүхдээр асуудал шийдүүлэх арга зүй”. УБ. 2009   
7         Т.Ганбаатар нар: “Хүүхдээр асуудал шийдүүлэх арга зүй”. УБ. 2009
8         www.math.com , www.math.ru , www.mccme.ru , www.brainden.com , www.integral.edu.mn  зэрэг веб сайтууд

1 comment:

  1. I found some useful information in your blog, it was awesome to read, thanks for sharing this great content to my vision, keep sharing..

    Finance Assignment Help Online

    ReplyDelete