Батлав:Тэнхимийн эрхлэгч ................................. / А.Батхишиг /
Математикийн багшийн 4а ангид орох
“Математик
дидактик” хичээлийн
бие даасан ажлын удирдамж
1.Бие даасан ажлын зорилго: Багшийн ажлын анхны мэдэгдэхүүнтэй болгох, нэгж болон
ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулж
сурах, зааж турших, хичээлд дүн шинжилгээ хийж сурах, жишиг даалгавар
боловсруулж сурах
2.Бие даасан ажлын агуулга ба график:
№
|
Бие даалтаар
хийх ажил
|
Оюутны эзэмших
чадвар
|
Үнэлэх хэлбэр
|
Зөвлөгөө өгөх
хугацаа
|
Бие даалтыг авах
хугацаа
|
Нэгдүгээр бие даалт
|
Нэгж ба ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах.
|
-Багш баг болгон хувааж баг бүр сэдвээ сонгон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж
сурна.
-Ээлжит хичээлийн сэдэвтэй уялдуулан хичээлийн хэлбэр,
заах аргаа зөв сонгох
-Сургалтын хэрэглэгдэхүүнийг шаардлага хангахуйц
бэлтгэх
-ТХБ-ын үзэл санааг нэгж ба ээлжит хичээлийн хөтөлбөрт
тусгах
- Үнэлгээний даалгавар боловсруулах, блумийн болон Соло
таксономийг хэрэглэх чадвартай болно.
|
-Бэлтгэсэн хөтөлбөрөөр хичээл заалган үе чацуутнаар зөвлөгөө өгүүлж үнэлнэ
|
III-IX
долоо хоног
|
X-XI
долоо хоногт боловсруулсан
хөтөлбөрийг хурааж авна.
XII-XV
долоо хоногт баг тус бүрээр хичээл
заалгуулана.
|
Хичээлийн хөтөлбөр боловсруулсан
байдал, загвар, дизайн
|
ТХБ-ын үзэл санааг тусгасан байдал
|
Жишиг даалгавар боловсруулсан байдал
|
Сургалтын хэрэглэгдэхүүн материалыг
бэлтгэж, оновчтой сонгосон ашигласан байдал
|
Хичээл заалт
|
Өөрийн үнэлгээ
|
Чацуутны үнэлгээ
|
Нийт оноо
|
20 оноо
|
15 оноо
|
15 оноо
|
20 оноо
|
10 оноо
|
10
|
10
|
100 оноо
|
Бие даалтын
ажлын үнэлгээг тодруулбал:
4.Оюутнаар хийлгэх өөрийн үнэлгээ: (0-10
оноогоор үнэлнэ)
·
Энэ
сэдвийг судалснаар ямар чадвар эзэмшив?
·
Хамгийн
бэрхшээлтэй зүйл юу байв?
·
Энэ
мэдлэгийг эзэмшэснээр ямар асуудлыг шийдвэрлэж чадах боломжтой болсон гэж үзэж
байна вэ? гэсэн асуултын дагуу бие даалтын ажил гүйцэтгэх явцад
өөрт гарсан ахиц дэвшил , ололттой тал, засан сайжруулах шаардлагатай зүйл, авсан сургамжаа эргэцүүлэмж хэлбэрээр дүгнэн бичиж өөрийгөө
үнэлнэ. Өөрийн үнэлгээ болон бусад оюутны шүүмжийг бие даалтын ажилд
хавсаргана.
·
Эргэцүүлэмжид дараах зүйлийг тусгавал зохино.
-бие даалтын ажлаар юу сурч мэдсэн, юу хийж чаддаг болсон, чадвар дадал
чинь өмнөхөөс ахисан байдал
-аль хэсэгт их анхаарсан, түүний учир
-хийсэн ажлаас хамгийн их ач холбогдолтой зүйл.
-аль хэсгийг хангалттай сайн хийсэн бэ?
-аль хэсгийг хийхэд хамгийн хэцүү байв, түүнийг яаж шийдэв?
-багшийн зөвлөгөө ба бусдын зөвлөгөөг хэр тусгаж ажиллав?
-цаашид сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-уг
ажлыг ямар болсон гэж үнэлж байна вэ?
Чацуутны үнэлгээ: (0-10 оноогоор үнэлнэ)
Уншсан оюутан, ажлын ололт, дутагдалтай
талыг үнэлж, санал шүүмж бичиж өгөхдөө дараах зүйлийг анхаарна. Үүнд:
-Уг ажил ойлгомжтой эсэх
-Уг ажлын ололттой ба дутагдалтай тал
-Бүтээлчээр хандсан нь юугаар илэрч
байна вэ?
-Ажлын эмх цэгц, уялдаа холбоо нь хэр
болов?
-Бие даалтын ажлын боловсруулалт, чанар
нь ямар түвшинд байна вэ?
-Уг ажлыг сайжруулахын тулд юу анхаарах
вэ?
Ашиглах ном сурах
бичиг.
1. Н.Нэргүй нар: “Тогтвортой хөгжлийн боловсрол”. УБ. 2009
2.
Б.Жадамбаа нар: “Тогтвортой хөгжихүйц боловсрол”. УБ.
2011
3.
Б.Жадамбаа нар: “Тогтвортой хөгжихүйц багш боловсрол”.
УБ. 2011
4.
П.Очирбат нар: “Тогтвортой хөгжлийн боловсрол”. УБ. 2004
5.
Б.Жадамбаа нар: “Тогтвортой хөгжихүйц багш боловсрол”.
УБ. 2010
6.
Дунд сургуулийн 6-12-р ангийн математикийн сурах бичиг
7.
Математикийн боловсролын стандарт. УБ. 2004
8.
Математикийн
боловсролын стандартын зөвлөмж. УБ. 2003
9.
Т.Ганбаатар
нар: “Математикийн хялбар мэдлэг бүтээлгэх арга зүй”. УБ. 2007
10.
Т.Ганбаатар
нар: “Сурах үйлийн баримжаагаар суралцахуйг дэмжих арга зүй”. УБ. 2008
11.
Т.Ганбаатар
нар: “Хүүхдээр асуудал шийдүүлэх арга зүй”. УБ. 2009
12. Т.Ганбаатар нар: “Хүүхдээр асуудал шийдүүлэх арга зүй”.
УБ. 2009
No comments:
Post a Comment