Monday, February 2, 2015

ББМО 1-р курсийн 1-р хагаст гүйцэтгэх оюутны бие даасан ажлын чиглэл


1.      Тухайн хичээлүүдээр хийх бие даасан ажлын зорилго:
*      Хичээлээр судалсан онолын мэдлэгээ ухамсарлан ойлгож бодлого бодох чадвартай болох
*      Амьдралын хэрэгцээний тооцоог оновчтой хялбар хийж сурах
2.      Бие даасан ажлын нэгдсэн график:
Бүлэг сэдвийн нэр
Зөвлөгөө өгөх хугацаа
Бие даалтыг авах хугацаа
Бие даалтын хэлбэр
1
Олонлог, түүний үйлдлүүд
III-IV д/х
V-VI д/х
Доорх хувилбараас давхардахгүйгээр сонгож бодох
2
Логикийн элементүүд, Тэгшитгэл, Тэнцэтгэл, тэнцэтгэл биш
VII-XIII д/х
XIV-XV д/х
Доорх сэдвүүдээс багаараа сонгож рефератаа бичих.
1-р бие даалтыг дүгнэх аргачлал
-          Бие даалтыг 0-100 хүртэл оноогоор дүгнэнэ.
-          Заасан хугацаанд бие даалтаа шалгуулаагүй тохиолдолд 0 оноо өгнө. /Хугацаа хожимдвол бие даалтыг тооцохгүй./
-          Хүндэтгэн үзэх  шалтгаантай бол / Сар болон түүнээс дээш хугацаанд/ 7 хоног хойшлуулж болно. /Эмчийн магадлагаа болон бусад баримтыг хавсаргана./
-          Багш дараах хэлбэрээр үнэлгээ тавьж дүгнэнэ.
Оюутны овог нэр
Нийт бодсон бодлого (50 оноо)
Уг бодлогод хэрэглэгдсэн онолын мэдлэгүүдийг ухамсарлаж ойлгосон бол
(15 оноо)
Математик тэмдэглэгээ бичиглэлийг зөв хийж буй байдал
(15 оноо)
Графикийн дагуу хугацаандаа хийсэн эсэх /10 оноо/

Тайлбарлан ярих чадвар
(10  оноо)
Нийт оноо
(100 оноо)








2-р бие даалтыг хийх, дүгнэх аргачлал
Бие даасан ажлын агуулга:
ü  Хэллэг
ü  Өгүүлэмж
ü  Тэгшитгэл, тэнцэтгэл, тэнцэтгэл биш
ü  Тоон тэнцэтгэл, тоон тэнцэтгэл биш түүний чанар
ü  Хувьсагчтай илэрхийлэл,тэгшитгэлийн шийд
ü  Хувьсагчтай тэнцэтгэл биш, түүний чанар, тэнцэтгэл бишийн шийд
ü  Сөрөг биш  бүхэл тооны нэмэх хасах үйлдэл
ü  Сөрөг биш бүхэл  тооны үржих хуваах үйлдэл  гэсэн сэдвүүдээс оюутан бүр нэг сэдвийг сонгож реферат бичнэ. Хэрэв сэдэв давхардсан тохиолдолд оюутан бүрийн рефератын бүтэц  өөр өөр байна. Реферат нь ангийн ажлаас хэмжээ, хамрах сэдвийн хувьд бага байна.


Реферат бичих арга зүйн зөвлөмж
Реферат нь оюутны сургалтын явцад эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх, шалгах арга хэлбэрийн нэг юм. Реферат нь цаашдаа оюутнуудыг ангийн ажил, дипломын ажил хийх дадлага, практик эзэмшүүлэх эхний үе шат болно.
Рефератын зорилго нь:
- Оюутнууд бие дааж судалгаа хийх дадал олгох
- Онолын болон мэдлэгийн  түвшингээ ахиулах
Рефератын бүтэц
Реферат нь:
1. Удиртгал хэсэг
2. Үндсэн хэсэг
З.Дүгнэлт хэсэг
4. Ашигласан ном зүй , электрон эх үүсвэрийн жагсаалт гэсэн 4 хэсгээс бүрдэнэ.
1.Удиртгал хэсэгт
   а. Зорилго: Ямар зорилготой энэхүү сэдвийг сонгож реферат бичих гэж байгаа тухайгаа бичнэ.
   в. Зорилт: Зорилгодоо хүрэхийн тулд ямар ямар  судалгааны арга ашиглаж  ямар төлөвлөгөөтэйгөөр юу хийх гэж байгаагаа товч бөгөөд тодорхой бичнэ.
   г. Хэдэн бүлэг: Реферат хэд хэдэн бүлгээс тогтох
2.Үндсэн хэсэгт
 а. Онолын хэсэг:  Энэ хэсэгт  тухайн сэдвийн холбогдох тодорхойлолт , теорем , чанаруудыг оруулна. /Баталгаагүй байж болно./
 б. Судалгааны хэсэг: Энэ хэсэгт  тухайн онолын хэрэглээ болсон бодлогуудыг бодолттой нь тайлбарлаж оруулна.
Мөн оюутан суралцагсдын бие дааж бодох бодлогыг сонгосон байх ёстой.
в. Дүгнэлт хэсгийг  үндсэн хэсгийн тус бүрт бичиж болно. Дүгнэлтийг рефератынхаа зорилготойгоо холбон, зорилтоо хэрхэн хангасанаа, уг сэдвийг сонгож реферат бичсэний ач холбогдол хүрч буй үр дүнгээ үнэн бодит байдалд нийцэхээр дүгнэж бичнэ.
г. Рефератын төгсгөлийн хэсэг нь ашигласан ном зүй, электрон эх үүсвэрийн жагсаалт байна.
Реферат бичих, хамгаалах зөвлөмж
Оюутан рефератыг бичихдээ:
Сурах бичиг, ном зохиолоос бүхлээр нь шууд хуулбарлахгүй, аль болох утга санааг товч тодорхой  илэрхийлэх шаардлагатай.
Нэг санааг олон дахин давтан нуршиж болохгүй. Үндсэн хэсгийн доторх дэд хэсгүүд нь хоорондоо логик уялдаа  холбоотой байна. Энэ хэсэгт ном зохиолоос зарим шаардлагатай ишлэлийг оруулсан байж болно. Ишлэлийг хэрхэн хийхийг( хавсралт2 –т) харуулав. Ишлэлийг дүгнэлт санаагаа батлах, нотлоход гол төлөв ашиглана. Ашигласан ном зүйн жагсаалтыг бэлтгэхдээ зөвхөн реферат бичих явцад ашигласан сэдэвтэй холбоотой ном, зүйгээ  оруулна. Ашигласан ном, зүйн жагсаалтыг хэрхэн бэлтгэхийг (хавсралт 2-д) харуулав.
Реферат бичих ажлын төгсгөлийн үе шатанд рефератаа зохих шаардлагын дагуу  хэвлэж үдэж бэлтгэх, рефератаа хамгаалах ажлууд орно. Рефератаа хэвлэж үдэж бэлэн болгохдоо дараах  гол шаардлагуудыг хангасан байна.
Үүнд:
- Рефератыг А4 -ийн хэмжээний цаасны нэг тал дээр компьютерт шивж бэлтгэнэ.
- Рефератын хэмжээ нь 12-15 хуудас байна.
- Үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1.5
- Зүүн гар талаасаа 1.2, баруун гар талаасааа 0.8, дээр доороосоо 1.0 хэмжээтэй зай үлдээнэ.
- Бүх хуудас нь дугаарлагдсан байна. Хуудасны дугаарыг доод хэсэгт голлуулан тавина.
Рефератыг зохих шаардлагын дагуу бэлэн болгосны эцэст хичээл заасан  багшид хамгаална. Рефератын чанарыг дараах  үзүүлэлтүүдээр үнэлж дүгнэнэ. Үүнд:
-  Холбогдох ном, зохиолыг ашигласан байдал
- Сэдэвтэй холбоотой томъёо тодорхойлолтыг оруулсан байдал
- Бодлогын сонголт( хөнгөнөөс хүндрүүлсэн, бодлогын төрөл тус бүрээс оруусан эсэх )
- Бодлогыг зөв бодсон байдал
- Гаргасан дүгнэлт бодит байдалд нийцэх эсэх
- Рефератыг бичиж хэлбэршүүлсэн байдал
Хавсралт 2
Ишлэл, зүүлт бичих заавар
Реферат бичих явцад ишлэл, зүүлт (бусдын бүтээлээс авч ашиглаж буй санаа, ойлголт,тайлбар, тодорхойлолтууд зэрэг болон нэмэлт тайлбар шаардлагатай үед)-ийг оновчтой зөв хэрэглэнэ. (Зохиогчдын нэрсийг латинаар бичнэ.)
Жишээ нь: (Ch.Enkhbat“Тооны онолын бодлогын хураамж” УБ 2001 он. 56 тал)
Хүснэгт, графикууд нь тухайн бүлэг, дэд бүлэг, хэсгийн дугааруудыг агуулсан байдлаар дугаарлагдана. Дугааруудыг хооронд нь цэгээр тусгаарлана.
Жишээ нь: 2.4.5 гэдгийг 2 бүлгийн 4 зүйлийн 5 сэдэв гэж ойлгоно.
Хавсралт 3
Ашигласан материалын жагсаалт бичих заавар
Ном
1. Зохиогчийн нэр (зохиогч, редактор, орчуулагч, байгууллага гэх мэт.)
2. Хэвлэгдсэн он
3. Бүтээлийн нэр, хэрвээ байгаа бол дэд гарчиг (italic хэлбэрээр)
4. Электрон эх үүсвэр байвал интернет дэх нэр буюу сайтын хаяг, холбоос (шаардлагатай бол)
Бие даасан ажлыг үнэлэх журам:
Багш бие даалтын ажлыг графикийн дагуу хугацаанд нь үзэж тухай бүрд нь зөвлөгөө өгч байна. Бие даалтын ажлыг
Ø  Графикийн дагуу хугацаандаа хийсэн эсэх /10 оноо/
Ø  Онолыг судалж ойлгосон байдал /20 оноо/
Ø  Бодсон бодлогын сонголт онолын хэрэглээг гаргаж чадсан болон бие дааж бодох бодлогын сонголт , чанар /30 оноо/
Ø  Реферат болгон боловсруулсан байдал. /гаргасан дүгнэлт зорилго зорилттойгоо уялдсан эсэх/ /20 оноо/
Ø  Рефератанд  тавигдах шаардлагуудыг хангасан эсэх /10 оноо/ гэсэн шалгууруудаар
дүгнэнэ.
Чацуутны үнэлгээ
Хэр олон мэдээллийн эх үүсвэр рүү хандсан  байдал
Сонгосон бодлогоо  хялбар дөхөм аргаар  бодсон  эсэх
Рефератад тавигдах шаардлагыг хангасан байдал
Рефератын  зорилго зорилт нь дүгнэлттэйгээ уялдсан  эсэх
Зөв буруу бодсон эсэх зэргийг харгалзан үзэж үнэлнэ.Үнэлгээ  0-10 оноогоор зөв шударга дүгнэнэ.

No comments:

Post a Comment