Sunday, March 1, 2015

МЗМ багшийн "Математик дидактик" хичээлийн бие даасан ажлын удирдамж


“Математик дидактик” хичээлийн 2-р курсийн 2-р хагаст гүйцэтгэх
оюутны бие даасан ажлын чиглэл
1.Бие даасан ажлын зорилго: Багшийн ажлын анхны мэдэгдэхүүнтэй болгох, нэгж болон ээлжит  хичээлийн хөтөлбөр боловсруулж сурах, зааж турших, хичээлд дүн шинжилгээ хийж сурах, жишиг даалгавар боловсруулж сурах.
Сэдэв
Хэлбэр
Хугацаа
Ашиглах материал
1
Математик боловсролын шинэчлэлийн өнөөгийн байдал
Илтгэл бичих, хэлэлцүүлэх (багаар)
3 дахь долоо хоногт
-Монгол улс дахь боловсролын шинэчлэлийн үзэл баримтлал
-Боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал, дэд хөтөлбөрүүд
2
Хичээлд хэрэглэх бодлогын сан (Open-End, хэрэглээний, сэдэлжүүлэх)
Реферат (Оюутан бүр өөрийн цуглуулсан, бодсон бодлогын хураамжийг үзүүлнэ)
Бүтээлийн сан
6 дахь долоо хоногт
- ЕБС-ийн сурах бичиг (Монгол, Oрос, Aмерик, Япон)
-Интернет эх сурвалжууд
3
Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах
Хичээлийн хэрэглэгдэхүүн, бүтээлийн сан
10 дахь долоо хоногт
-ЕБС-ийн математикийн сурах бичгүүд
-Интернет эх сурвалжууд
4
Математикийн хичээлийн агуулгын залгамж холбоо, оюуны зураглал (mind map)
Тодорхой сэдэв сонгон агуулгын “оюуны зураглал” хийж тайлбарлах
15 дахь долоо хоногт
ЕБС-ийн математикийн сурах бичгүүд


1-р бие даалтыг дүгнэх аргачлал:
-                      Бие даалтыг 0-100 хүртэл оноогоор дүгнэнэ.
-                      Заасан хугацаанд бие даалтаа шалгуулаагүй тохиолдолд 0 оноо өгнө. /Хугацаа хожимдвол бие даалтыг тооцохгүй./
-                      Хүндэтгэн үзэх  шалтгаантай бол / Сар болон түүнээс дээш хугацаанд/ 7 хоног хойшлуулж болно. /Эмчийн магадлагаа болон бусад баримтыг хавсаргана./
-                      Багш дараах хэлбэрээр үнэлгээ тавьж дүгнэнэ.
Математик боловсролын шинэчлэлийн өнөөгийн төлөв байдал, гол санааг гаргаж, шүүмжлэлт, бүтээлч хандсан байдал. (40 оноо)
Илтгэлийн хэлбэршилт, үг, үсэг найруулгын алдаагүй байх.
(30 оноо)
Илтгэж буй байдал.
(30 оноо)

2-р бие даалтыг дүгнэх аргачлал:
Багш бие даалтын ажлыг графикийн дагуу хугацаанд нь үзэж тухай бүрд нь зөвлөгөө өгч байна. Бие даалтын ажлыг
Ø  Графикийн дагуу хугацаандаа хийсэн эсэх /10 оноо/
Ø  Онолыг судалж ойлгосон байдал /20 оноо/
Ø  Бодсон бодлогын сонголт онолын хэрэглээг гаргаж чадсан болон бие дааж бодох бодлогын сонголт , чанар /30 оноо/
Ø  Реферат болгон боловсруулсан байдал. /гаргасан дүгнэлт зорилго зорилттойгоо уялдсан эсэх/ /20 оноо/
Ø  Рефератанд  тавигдах шаардлагуудыг хангасан эсэх /20 оноо/ гэсэн шалгууруудаар дүгнэнэ.
3-р бие даалтыг дүгнэх аргачлал:
Ø  Графикийн дагуу хугацаандаа хийсэн эсэх /10 оноо/
Ø  Онолыг судалж ойлгосон байдал /20 оноо/
Ø  Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулсан байдал. /30 оноо/
Ø  Жишиг даалгаврын бодлогын сонголт онолын хэрэглээг гаргаж чадсан болон бие дааж бодох бодлогын сонголт , чанар /20 оноо/
Ø  Хөтөлбөрт тавигдах шаардлагуудыг хангасан эсэх /20 оноо/ гэсэн шалгууруудаар дүгнэнэ.
4-р бие даалтыг дүгнэх аргачлал:
-          Графикийн дагуу хугацаандаа хийсэн эсэх /10 оноо/
-          Зураглал, агуулга бүрэн туссан эсэх /40 оноо/
-          Тайлбарлаж буй байдал /20 оноо/
-          Агуулгын тухай мэдлэг /30 оноо/

No comments:

Post a Comment